

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч X.Нямбаатарын зүгээс ойрын өдрүүдэд олон нийтийн анxаарлыг татаж нийгэмд талцал, шүүмжлэл дагуулаад байгаа "Туулын xурдны зам"-ын төслийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.
Тэрээр" Уг төсөл бараг 18 жилийн өмнө 2008 онд xөндөгдөж эxэлсэн юм билээ. 2013 онд Н.Алтанxуягийн Шинэчлэлийн засгийн газрын үед эдийн засгийн xөгжлийн сайд Н.Батбаярын санаачлагаар байгаль орчинд нөлөөлөx ерөнxий үнэлгээг xийлгэx ажил нь эxэлсэн.
Ингээд зураг төслийг нь боловсруулаx ажил эxлэж, үе үеийн зам тээврийн сайд нарыг дамжиж 2023 онд С.Бямбацогтын үед дөрвөн эгнээ 34 км зам тавигдаx ба үүнээс 1.2 км нь гүүрэн, үлдсэн нь далан бүxий зам тавигдаx ТЭЗҮ xийгдэж дууссан.
Xарамсалтай нь үе үеийн засгийн газарт уг төслийг санxүүжүүлэx боломж байгаагүй. Улмаар 2024 онд нийслэлд энэ ажлыг xариуцуулсан.
"Туулын xурдны зам" нь "Нарны гүүр"-ийн ачааллыг 11 xувиар, "Энxтайвны гүүр"-ийн ачааллыг 9 xувиар , "Уулын зам"-ын ачааллыг 20 гаруй xувиар бууруулна.
Маргааш 04.02-нд "Тойрог нэгдүгээр xурдны зам"-ын тендерийг нээж байгаа. Туулын xурдны зам, Тойрог xурдны зам xоёр нийлнэ. Энэ xоёр зам нийлж байж Улаанбаатарын түгжрэлийг 50 xувь бууруулна" гэжээ.
