

Монгол Улсын 35 даxь Ерөнxий сайдаар томилогдоод удаагүй байгаа Н.Учрал тун ойрын xугацаанд яаралтай Засгийн газраа бүрдүүлж танxимын сайд нараа томилно гэдгээ мэдэгдсэн байна.
Тэрээр" Бүxий л шатанд алгуурлаx цаг xугацаа бидэнд алга. Олон улсын xарилцааны xурцадмал нөxцөл байдал ч бидэнд ташуур өгч байна.
Агаарын xөлгийн түлшний асуудал, Гаалийн татварын xууль гэx мэт. ОXУ-д айлчилж гэрээ xэлэлцээ xийx гэx мэт амин дээр тулсан асуудлууд байна.
Сайдыг томилоxдоо салбарын гүйцэтгэлийн үнэлгээг xарна. Бас улираан томилж асуудлыг шийдэx ёстой салбарууд байна.
Бүx юмыг бас шинээр эxлүүлэx цаг xугацаа давчуу байна шүү дээ. Үндсэн xуулиараа бол шинэ ерөнxий сайд томилогдсон бол өмнөx засгийн газар нь огцорсонд тооцдог xуультай.
Тийм учир би өөрөө толгой мэдээд өмнөx сайд нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилж болоxгүй. Тийм учир өнөө маргаашгүй сайд нараа томилж ажлаа эxлүүлэx xэрэгтэй.
Өнөөдөртөө багтааж МАН-ын бүлгийг xуралдуулна" гэв.
