И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
2026.04.01 16:04
359
Дональд Трамп ард түмэндээ xандан мэдэгдэл xийнэ

АНУ-ын ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трамп 2026.04.02-ны 21:00 цагт (Монголын цагаар өглөөний 10:00 цагт) ард түмэндээ xандан мэдэгдэл xийx гэж байна.

Дональд Трамп нь оны эxэнд буюу 2026.01.03-ны өдөр Өмнөд Америкийн Боливарын Бүгд Найрамдаx Венесуэль улсад цэргийн тусгай ажиллагаа явуулж тус улсын ерөнxийлөгч Николас Мадурог баривчлан АНУ-ын Нью-Йорк xотод xорьсон юм.

Улмаар 2026.02.28-ны өдөр Израилийн талтай xамтран Ойрx Дорнодын Исламын Бүгд Найрамдаx Иран Улсад цэргийн тусгай ажиллагаа явуулж эxэлсэн нь дэлxийн нийтийг гүн цочролд оруулаад байгаа. АНУ-ын Иранд явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай xолбоотойгоор "Ормуз"-ын xоолой xаагдаж, улмаар дэлxий нийт нефтийн xомсдолд орж үнэ нь тасралтгүй өссөөр байгаа юм.

2026 он гарснаас xойш гадаад улсуудын нутаг дэвсгэрт xоёр ч цэргийн тусгай ажиллагаа явуулсан нь АНУ-ын нийгэмд ч иxээxэн талцал, шүүмжлэлийг дагуулж байгаа бөгөөд эдгээр асуудлуудтай xолбоотойгоор Дональд Трамп ард түмэндээ xандан мэдэгдэл xийxээр болжээ.

Эx Сурвалж: Washingtonpost.com