Дундговь аймгийн мал эмнэлгийн салбарын нэгдсэн зөвлөгөөн болж, сумдын мал эмнэлгийн уялдаа холбоо, цаашдын зорилт, арга хэмжээг тодорхойлох чиглэлд хэлэлцүүлэг өрнөж байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны халдварт өвчний хяналт, хорио цээр, хязгаарлалтын асуудал хариуцсан улсын ахлах байцаагч Л.Нямхүү, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга И.Жавхлант болон холбогдох албан хаагчид, аймаг, сумдын удирдлага, салбарын мэргэжилтнүүд оролцож байна.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Зөвлөгөөний хүрээнд мал эмнэлгийн салбарын 2025 оны үйл ажиллагааны үр дүн, 2026 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт, хорио цээрийн дэглэмийг сайжруулах чиглэлээр илтгэл, мэдээлэл хүргэж байна. Мөн малын гоц халдварт болон халдварт өвчний нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээ, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцэж, санал солилцож байна.