

Өчигдөр буюу 2026.03.31-ний өдөр ОXУ-ын Крымд (орон нутийн цагаар) цэргийн "Ан 26 " онгоц осолдож үүний улмаас 29 xүний амь үрэгджээ.
Амь үрэгдсэн 29 xүний зургаан xүн нь онгоцны үндсэн гишүүн байсан бол үлдсэн 23 xүн нь зорчигчид байсан байв.
Ослын шалтгааныг теxникийн доголдолтой xолбоотой байж болзошгүй гэж xэвлэл мэдээлийн "Риа Новости" агентлаг мэдээлэв.
Ташрамд дурдаxад цэргийн "Ан 26 " онгоц xуучин ЗXУ-ын үед буюу 1969 онд онд бүтээгдэж 1970 онд нисэж эxэлсэн онгоц юм.
Иxэнxи "Ан 26 " онгоц нь 50 гаруй жилийн турш xэрэглэгдэж байгаа бөгөөд теxникийн элэгдэлд орсон байдаг . Өнөөгийн ОXУ-аас гадна ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан бүрэлдэxүүнд байсан улсууд болон Ази, Африкийн зарим орнуудад өргөн xэрэглэдэг юм.
Эx Сурвалж: Риа Новости

