

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдоод буй. Ерөнхий сайд кабинетаа хэрхэн бүрдүүлэх нь түүний бүрэн эрхийн асуудал. Гэвч одоог хүртэл дараагийн УИХ-ын дарга тодроогүй байгаа. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын дарга болохыг хүсэгчдийн марафон ч эхэлсэн сурагтай.
Тодруулбал, УИХ-ын даргад С.Амарсайхан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Б.Жавхлан нарын нэр яригдаж байна.
Дээрх нэр нь яригдаж буй улс төрчид бүгд л олон сонгогдож байсан, улс төрийн арвин туршлагатай. Харин С.Амарсайхан Л.Оюун-Эрдэнэ болон Г.Занданшатар Ерөнхий сайд нарын үед ч шадарлаж байсан. Гэвч Г.Занданшатар Ерөнхий сайд түүнийг засгийн газрынхаа эсрэг кноп дарсан, хариуцлагын гэрээ зөрчсөн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Гэхдээ тэр дарга болохын хүслэнд автаж, сандал суудлын хэрүүл хийлгүй үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байсан.
Төрийн алба тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах ёстой. Улааныг харж урвадаггүй, шарыг харж шарвадаггүй "спикер" сонгох шаардлагатай. Магадгүй Н.Учралын Засгийн газар удаан оршин тогтнох, хэрүүл талцалгүй урагшлах гарц нь С.Амарсайхан спикер болох ч байж мэдэх.
Гэхдээ эцсийн шийдийг бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал гаргана. Түүний шийд мэргэн байг ээ.
