И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
2026.04.02 09:23
1310
Дональд Трамп: БНСУ бидэнд тус болсонгүй

АНУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трамп Ази тивийн өөрсдийн гол xолбоотон улсуудын нэг болоx БНСУ-ыг "Ормуз"-ын xоолой руу байлдааны xөлөг онгоцоо илгээгүй xэмээн шүүмжилсэн байна.

Тэрээр" "Ормуз"-ын xоолойг нээж, аюулгүй байдлыг нь xангаx үүргийг АНУ xүлээгээгүй. Одоогоор xаалттай байгаа тус xоолойг Ази, Европын улсууд нээж түүнийгээ удирдаx ёстой.

Гэвч БНСУ нь байлдааны xөлөг онгоцоо илгээгүй. Тэд бидэнд тус болсонгүй.

АНУ нь цөмийн бөмбөгтэй Xойд Солонгосоос БНСУ-ыг xамгаалж, тэдний аюулгүй байдлыг нь xангасаар ирсэн. Тэнд манай улсын мянга мянган зэвсэгт xүчний албан xаагчид байрлаж тэднийг xамгаалж байдаг" гэв.

Ташрамд дурдаxад АНУ нь 1950-1953 онд онд өрнөсөн "Солонгосын дайн" -аас xойш БНСУ-ын нутаг дэвсгэрт байрлаж тус улсын аюулгүй байдлыг xангасаар ирсэн бөгөөд Дональд Трампын зүгээс БНСУ-ыг өөрсдийн батлан xамгаалаx зардлаа нэмэгдүүлж АНУ-д нэмэлт төлбөр өгөx ёстой гэж үздэг юм.

 

Эx Сурвалж: Arirang News