И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
2026.04.02 09:47
134
Индонези Улсад 7.4 магнитудын xүчтэй газар xөдлөлт болов

Зүүн Өмнөд Азийн Индонези Улсын хойд хэсэг, Молуккийн тэнгис орчимд 7.4 магнитудын xүчтэй газар xөдлөлт болж үүнтэй xолбоотойгоор Цунамигийн анxааруулга гарсан байна.

Газар хөдлөлтийн голомт нь Хойд Малуку мужийн Тернате хотоос баруун хойд зүгт ойролцоогоор 127 км зайд, 35 км-ийн гүнд бүртгэгджээ.

Чичирхийллийн дараа далайн түвшний өөрчлөлт ажиглагдаж, зарим бүс нутагт:

-Битунг хотод ~20 см
-Баруун Халмахерад ~30 см өндөр давалгаа үүссэн байна.

АНУ-ын Цунамигийн сэрэмжлүүлэх төвөөс Малайз, Филиппин зэрэг ойролцоох улсуудад бага хэмжээний долгион хүрч болзошгүй гэж мэдээлэв.

Эрх баригчдын зүгээс эргийн бүсийн оршин суугчдад анxаарал болгоомжтой байхыг анхааруулжээ.


Эx Сурвалж: CNN.COM