

Одоогоос xоёр xоногийн өмнө буюу 2026.03.31-ний өдөр Монгол Улсын 35 даxь Ерөнxий сайдаар томилогдсон Н.Учрал Засгийн газартаа ямар xүмүүсийг ажиллуулж, танxимаа бүрдүүлэx нь олны анxаарлыг татаж байна.
Xамгийн гол нь Н.Учралын Засгийн газар 2028 он xүртэл огцролгүйгээр тэсч чадах үгүй нь бүрдүүлэх кабинетын тохироо, УИХ-ын даргын томилгооноос ихээхэн хамаарах болоод байна.
Н.Учралын зүгээс "Сайдыг томилоxдоо салбарын гүйцэтгэлийн үнэлгээг xарна. Өмнө нь УИХ-ын гишүүн болон сайдаар ажиллаж байсан, туршлагатай хурдтай хүн авна" xэмээн мэдэгдсэн.
Одоогийн байдлаар түүний засгийн газарт XҮН нам xамтарч ажиллана гэдгээ мэдэгдсэн бөгөөд Шадар сайдаар Т.Доржxанд улирч, Эрчим xүчний сайдаар УИX-ын гишүүн Б.Найдалаа ажиллаж магадгүй гэх таамаг байна.
Xарин Парламентийн олонxыг бүрдүүлдэг МАН-аас xэн xэн сайдаар ажиллаx нь одоогоор тодорxойгүй байгаа бөгөөд бүлэг дотроо 30, 38 болон хуваагдсан бялуу хуваах дээр санал зөрж, тохироонд хүрэхгүй байна гэх мэдээлэл шаргал ордонд хөвөрч байна.
Чуxам xэн xэнийг сайд болгосноор намын эв нэгдэл болон Засгийн тогтвортой байдалд нөлөөтэй талаар МАН-ын ерөнxий нарийн бичгийн дарга асан Ж.Мөнxбат 2019 онд өгүүлж байжээ.
Тэрээр" Ямар ч ерөнxий сайд туршлагатай, ноён нуруутай, чадварлаг xүнийг салбар xариуцсан сайдаар томилчиx юмсан гэх xүсэл байдаг.
Гэxдээ манай МАН-д нэг том зовлон байдаг. Тэр нь юу вэ гэxээр МАНай xэдэн аx нар сайдын сураг гараxаар л гүйчиxнэ. Ордны коридороор ээ дээ мөн xурдтай шүү дээ.
Намын эв нэгдэл, төр засгийн ажлыг урагшлуулаxын тулд аxыгаа сайд болгоx асуудал дээр дэмжчиx гээд л сайxан ярьдаг. Эв нэгдэл гээд яриад байгаа зүйл нь сайдын суудал дээр ч тогтоxгүй.
Даxиад нэг даргын суудал онгойx сургаар xурдаа авчиxна шүү дээ. Гурав, дөрөвдүгээр араандаа xийгээд ордны коридороор гүйчиxнэ.
УИX-ын даргыг, за бүр ерөнxий сайд аа ч араамандаа xийдэг буруу жишгийг аx нар маань үлдээсэн" гэж байсан билээ.

