m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
1 цагийн дараа
351
А.Ариунзаяа: Х.Булгантуяа хурал даргалсны төлөө яагаад ял тулгуулж байгаа юм бэ

Улс төрийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тодрууллаа. Тэрээр "Бүгд л Н.Учрал даргаа дэмжээд асуудалгүй явсан. Харамсалтай нь улс төрийн өшөө авалт ажиллагаа улам зогсохгүй, даамжраад байна. 3.1-ны намын баярын бага хурал уг нь баярын хурал. Тэрэн дээр л шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад намаас хөөнө гэх болчимгүй мэдэгдэл хийсэн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн цаад агуулга магадгүй жагсаалтаар сонгогдсон гишүүн удаа дараа зөрчил гаргасан бол намаас татах санал гаргаж болно гэдэг нь намын дүрмээр намын бодлогыг дагасангүй, намын сөрөг мэдээллийг хамгаалсангүй. Төрийн бодлогыг шүүмжиллээ, олон юм ярилаа гэсэн нь намын ёс зүйгээр дүгнэгдэхээр байгаа юм. Энэ агуулгаар ямар ч шүүмжлэл хэлэх эр зориггүй гишүүд чимээгүй л кнопоо дардаг. Дарга удирдлагаа дагах нөхцөл байдал рүү түлхэж байна. Энэ болгон ардчилал, парламентын засаглалын төгөлдөршил мөн юм уу. Яах гэж 126 гишүүнтэй болж, яах гэж жендерийн тэгш байдлыг хангаж, олон намын төлөөлөл оруулж ирсэн юм. Энэ өөрчлөлт орсноор өөр салхи сэвэлзэж байхад эргүүлээд өмнөх рүүгээ түлхэж байна. Эв нэгдлээ сахих бол парламентын дуу хоолойг л сахь. Х.Булгантуяа чуулганы хуралдаан даргалсны төлөө яагаад төрийн эрх мэдлийг авсан гэж ял тулгуулаад явж байгаа юм бэ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр яаж гарсныг бүгд мэдэж байгаа. Шийдвэрийг би дүгнэхгүй ч түүх дүгнэнэ. Яг одоогоор Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гарсан. Түүгээр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, тагнуулаас ял тулгаж байна. Х.Булгантуяа анх удаа сонгогдсон, жагсаалтаар орж ирсэн хүн биш шүү дээ. Гэтэл өнөөдөр ингэж байгааг нь улс төрийн өшөө авалт гэж харж байна. Д.Амарбаясгалан мөн намын даргад нэр  дэвшинэ гэснийх нь төлөө алуурчнаар нь дуудлаа. Гэтэл өнөөдрийг хүртэл найман жил ЕНБД хийж, гурван удаагийн сонгуульд ялалт байгуулахад манлайлж ажилласан хүний бүх үүх түүхийг үгүйсгэж, хулгайч гэхээсээ ичдэггүй юм уу. Энэ бүх өшөө авалтаа л болиоч гээд байгаа юм. Би УЗ-д байхаа больсон. Бүлгийн дэд даргаа хийж байгаа. УЗ-ийн улс төрийн шийд гарахаар бүлэг хэлэлцэнэ" гэлээ.