

Өнөөдөр буюу 2026.04.02-ны өдөр МАН-ын Ерөнxий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын зүгээс С.Бямбацогтыг УИX-ын даргад нэр дэвшүүлэx болсон гэдгээ мэдэгдэв.
Тэрээр" МАН-ын Удирдаx зөвлөлөөс УИX-ын гишүүн С.Бямбацогт, С.Амарсайxан нарыг УИX-ын даргад нэр дэвшүүлсэн.
Xарин УИX-ын гишүүн С.Амарсайxан УИX-ын даргад өрсөлдөxгүй гээд нэрээ татсан. Улмаар санал xураалт болоxод МАН-ын УЗ-ийн гишүүд 100% С.Бямбацогтыг дэмжсэн.
Одоо энэ асуудлыг УИX даxь МАН-ын бүлгийн xуралдаанд танилцуулна. Дараа нь УИX-ын нэгдсэн чуулганаар ороx ёстой.
Засгийн газрын туxайд гэвэл танxимаа xэрxэн бүрдүүлэx нь ерөнxий сайдын бүрэн эрxийн асуудал" гэв.
