m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
1 цагийн дараа
324
Б.Баярбаатар: Хууль хяналтын байгууллага өнөөдөр улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэлт хийж байна

УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Улс төрийн талцал хуваагдал өмнө нь манай намд байсан. Өнөөдөр бодитой хуваагдсан нь үнэн. Цаашид ч үүснэ. Учир нь тодорхой улс төрийн үзэл баримтлал дээр санал зөрөлдөх зүйлс гарна. Өнөөдөр эвийг хангах тал дээр дүр эсгэсэн эв нэгдэл манайд хэрэггүй. Мөн албан тушаал наймаалцах гээд байгаа зүйл огт байхгүй. Өнөөдөр бид 30 гээд байгаа гишүүд зарчмын байр сууриа илэрхийлж, намын эв нэгдлээ хамгаалах чиглэлээр ярьсан. МАН-ын дүрэм сүүлийн нэг жил яаж алдагдаж, намын талцал хуваагдал яаж төрийн зовлон болж, улс эх орны нийгэм эдийн засагт нөлөөлж байгааг бид нэг жилийн хугацаанд харлаа. Цаашид эвээ хангаад явъя гэж байгаа бол УИХ-ын гишүүд дотроос засагт оръё гэх нэг ч хүн байхгүй. Гол нь парламентын дархлаагаа л хангаад явъя гэж байгаа. Өнөөдөр УЗ тодорхой улс төрийн шийдвэрээ гаргана байх. Үүнээс бүх зүйл шалтгаална. Өнөөдөр 30,38 хуваагдал байгаа юу гэвэл бодитой байгаа. Гэхдээ  30-н тал зарчмын байр сууринд нэгдэж, нэг ч хүн сандал суудлын төлөө явахгүй байгаа. 

Өнөөдөр хүлээгдэж байгаа олон парламент байна. Олон хууль баталснаар сайн зүйл биш. Сонгуульд бид юу юу гэж ярьж гарч ирдэг билээ. Хууль хяналтын байгууллага өнөөдөр улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэлт хийж байна. Өмнө нь ч байсан юм билээ. Өнөөдөр ч бодитой явж байна. Үзэл бодлын зөрүү санал нийлээгүйгээс хэрэгт орооцолдоод явж байгаа нь бодитой байгаа" гэлээ.