m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
1 цагийн дараа
194
М.Энхцэцэг: Улс төрийн оновчтой шийдэл гаргахгүй "хүчиндвэл" улс төр хэврэг байна

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг "Төрийн ажил хоёр долоо хоногоор тасалдаж байгаад харамсч байна. Намын зодооны асуудлыг шийдэх, цаашид эвлэрээд явах шийдлийг гаргах цаг үед ирсэн байна. Эвлэрэх ямар шийдэл байгааг энгийн хүн ч ойлгож байгаа. Эвлэрнэ гэдэг эрх ашгаа ханга л гэсэн үг. Дарга нар бие биенээ хүндэтгээд, цаашаа явъя л гэсэн үг биздээ. Намын хагарал энгийн гишүүдэд үнэхээр хүнд тусч байна. Бидэнд 2.2 жил л үлдсэн.Энэ хугацаанд мөрийн хөтөлбөртөө амласан ажлаа хиймээр байна. Гэтэл нам нь дотроо хоёр хуваагдаад байгаа нь ажиллах боломж олгохгүй байна. Өнөөдөр УЗ-өөр оновчтой шийд гаргаасай гэж туйлын хүсч байна. Шинэ намын дарга, ерөнхий сайд тогтвортой ажиллаасай гэж хүсч байна. Нэг нь улс орны эдийн засгийг удирдах нөгөө талд нам нь зодолдоод байвал төвлөрч ажиллах боломж бүрдэхгүй. Энгийн гишүүн бид байтугай улс төр нийгэм зовж байна. Оновчтой шийдэл гаргахгүй, эвлэрэхгүй асуудалд хүчээр хандаж,  "хүчиндвэл" улс төр хэврэг байна" гэлээ.