

УЗ-ийн шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Б.Батцэцэгээс тодрууллаа. Тэрээр "Одоогоор надад сайдын санал ирээгүй, би өөрөө ажиллах санал тавиагүй. Санал тавьбал үргэлжлүүлж ажиллана. Бидэнд суралцах хугацаа байхгүй .Эмзэг цаг хугацаанд байгаагаас санал тавихгүй бол би ажиллая гэж зүтгэхгүй. Эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс дутахааргүй ажилдаа хариуцлагатай ханддаг. Манай намд сайд хийх чадвартай эмэгтэйчүүд бий. Иймээс ЗГ-т ядаж 3-4 эмэгтэй сайд ажиллаасай гэж хүсч байгаа. Н.Учрал дарга эв эеийг хичээж, нэр дэвших сонирхотой байгаа 5, 6 хүнтэй уулзаж, зарим хүн нь нэрээ татлаа.
УЗ дээр С.Бямбацогт гишүүнийг их хуралд олон удаа сонгогдсон, өөрөө ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг нь харгалзан үзэж 100 хувийн саналаар УЗ-ийн гишүүд дэмжсэн. Одоо бүлэг дээр С.Бямбацогт гишүүнийг дэвшүүлж, гишүүд асуулт асууж, хариулж байна.
Намын бага хурал, УЗ хуралдсан. Нам эв нэгдэлтэй байгаагаа олон дахин илэрхийлсэн. Санал зөрөлдөж байгаа нь эрүүл байгаагийн шинж. С.Амарсайхан намын даргатай уулзаад нэрээ татлаа гэж хэлсэн гэж намын дарга танилцуулсан. Одоо тал байхгүй, 30, 38 бүлэг байхгүй гэж намын дарга сануулсан" гэлээ.
