

МАН-ын УЗ-ийн хуралдаанаар С.Амарсайханг УИХ-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татсн гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөр тайлбар өгч байна. Тэрээр "Би нэрээ дэвшүүлээгүй. Дэвшүүлээгүй учраас нэрээ татах тухай асуудал яригдахгүй. Би гадаад орчин ээдрээтэй, гадаад улс орнууд дотооддоо эвээ сахиж, эв нэгдэл эв эеийг сахиж, улсын дотоод аюулгүй байдлыг анхаарч байгаа цагт монгол төрийн бодлого эдийн засгийн аюулгүй байдал, төрийн тогтвортой байдалд анхаарах ёстой. Би өөрийгөө дэвшүүлж, хэн нэгнийг дэвшүүлээд дэмжсэн асуудал байхгүй. Ойлголцол, яриа хэлэлцээрийн замаар асуудлыг шийдэх ёстой гэж харж байгаа.
Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй. Өмнө нь улс төрийн намын удирдлагууд дэвш гэдэг санал тавихад би үгүй гэж хэлж байсан.
Г.Занданшатар УИХ-ын дарга байгаад ЗГ тэргүүлсэн. Үүнээс хойш МАН талцал хуваагдал дээд цэгтээ хүрсэн. Улс орны эдийн засаг хүндэрч байхад талцал хуваагдлаа зогсоогоод хууль эрх барих дээд байгууллага, засаглал шүүх эрх мэдлийг хангах ёстой гэдэг байр суурь илэрхийлээд сүүлдээ ажлаа өгснийг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр намын асуудлыг улс орны хямрал болгож, тэр нь ард түмний амьдралын доройтуулж, улс төрийн гарч чадахгүй доройтол болох гэж байна.
Хэлмэгдүүлэлт , гүтгэлэг доромжлол хэрээс хэтэрсэн. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. Би өнгөрсөн хугацаанд шадар сайдын албаа өгснөөс хойш хагарал дээр хэмхрэл нэмээд яахав гээд энэ талаар нэг ч удаа хэвлэлд ам нээгээгүй. Гадны идэш болж болохгүй. Өнөөдөр хэн нэгнийг албан тушаалд тавихын тулд биш хуулийн хүрээнд хариуцлагатай, ёс жудагтай, үзэл бодлын эв нэгдлээр томилогддог байх ёстой.
Би ямар нэг байдлаар өрсөлдөөгүй, дэвшээгүй. Нэг бодлогоор явбал талцлаа зогсоовол 68-н бүлэг хамт яв гэж байгаа" гэлээ.
