

УИХ-ын даргад МАН-ын УЗ-өөр 100 хувь дэмжигдсэн С.Бямбацогтын хөрөнгө орлогын мэдүүлгээс хуваалцая. УИХ-д таван удаа сонгогдсон, өөрөө ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг нь харгалзан үзэж дэмжсэн гэдгээ УЗ-ийн гишүүд хэлж байгаа юм. Тэрбээр
-Өөрийн орлого 67 сая 894 мянга
-Гэр бүлийн орлого 346 сая 149 мянга
-Нийтийн орон сууц-3
-Үйлчилгээний зориулалттай барилга -1
-Авто зогсоол -1 үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ 3тэрбум 647 сая 200 мянга гэж мэдүүлжээ.
-Эзэмшлийн газар: Эзэмших-216м2-1, Өмчлөх-227.45м2-1, Өмчлөх-336м2-1, Өмчлөх-372м2-1 буюу нийт газрын өртөг 1тэрбум 100 сая
-Хадгаламж 3 тэрбум 248 сая
-Авлага 3 тэрбум 321 сая
Эзэмшдэг хувьцаа: Эрдэнэс Таван толгой ХК, Агротехимпекс ХК, Силикат ХК, Зоос Гоёл ХК, Таван Толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Говь ХК, Агротехимпекс ХК, Хар тарвагатай ХК, Ремикон ХК, АПУ ХК
-Үнэт эдлэл 249 сая 800 мянга гэж мэдүүлжээ. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь автомашин байхгүй байгаа нь сонирхол татаж байлаа.
