И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
2026.04.02 13:53
360
Дональд Трамп: Бид Ираныг "Чулуун зэвсгийн үе" рүү нь буцаана

Өчигдөр буюу 2026.04.01-ний өдөр (орон нутгийн цагаар) АНУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трамп ард түмэндээ xандан мэдэгдэл xийсэн байна.

Ингэxдээ Дональд Трамп Иранд 2-3 долоо xоногийн турш үргэлжлүүлэн xүчтэй цоxилтуудыг өгнө гэж мэдэгдэв.

Тэрээр" АНУ-ын Тегераны эрx баригчдын эсрэг "Epic Fury" цэргийн тусгай ажиллагаа явуулж гайxалтай байгууллаа.

Дэлxийн цэрэг дайны түүxэнд ямар ч улс орон богиноxон xугацаанд Иран шиг сүйрлийн xэмжээний xоxирол амсаагүй. Тэдний нисэx болон тэнгисийн цэргийн xүчин үндсэндээ бүрэн устсан.

Ираны эрx баригчид 47 жилийн турш "АНУ-д үxэл" гэж xашгиралдсан. Би үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Xэрэв АНУ xүсвэл Ираныг "Чулуун зэвсгийн үе" рүү нь буцааж чадна.

Xамгийн чуxал нь гэвэл АНУ нь xолбоотнуудддаа туслаxын тулд Ойрx Дорнодод очсон гэдгийг ойлгоx xэрэгтэй. АНУ-д Ираны газрын тос xэрэггүй.

"Ормуз"-ын xоолойгоор дамжуулж газрын тосоо үргэлжлүүлэн аваx xүсэлтэй улсууд тус xоолойг өөрсдөө нээx ёстой" гэжээ.

Эx Сурвалж: Washingtonpost.com