

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр улиралд 8.7 сая тонн нүүрс олборлож, 9.5 сая тонн нүүрс борлуулж нийт 641.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Нийт борлуулсан нүүрсний төрлөөр ангилбал:
Экспорт 2026 оны 1 дүгээр улиралд 9.5 сая тоннд хүрч өмнөх оны 1 дүгээр улирлын экспортын хэмжээнээс 56% өссөн байна. Үүний 51% буюу 4.9 сая тонн нүүрс нь хүргэж өгөх нөхцөлтэй биржийн экспорт, 49% буюу 4.6 сая тонн нүүрс нь урт хугацаат буюу ам нөхцөлтэй гэрээний нүүрс эзэлж байна.

Өнгөрсөн 2025 оны нэгдүгээр улиралд 4.8 сая тонн нүүрс борлуулж байсан бол энэ оны 1 дүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс борлуулж 101% өсөлттэй гарлаа. Экспорт өнгөрсөн оны 1 дүгээр улиралд 6.1 сая тонн байсан бол энэ оны 1 дүгээр улиралд 9.5 сая тоннд хүрч 56% өслөө.
Борлуулалт болон экспортын хэмжээ нэмэгдэхэд тээвэр зохион байгуулалт сайжирч, борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлсэн, хил боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн зэрэг хүчин зүйл гол нөлөө үзүүллээ.
Борлуулалтын орлого өнгөрсөн оны 1 дүгээр улирлаас 72% өсөж 641.6 сая ам.долларт хүрч, 350.4 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн нь Улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ, гадаад валютын нөөц нэмэгдүүлэх зэргээр төсвийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж байна.
