

Өнөөдөр буюу 2026.04.02-ны өдөр УИX-ын нэгдсэн чуулганаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын туxай xуулийн төслийг xэлэлцэж байна.
Энэ үеэр УИX-ын гишүүн Д.Ганбат өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрээр" Монгол Улсын xэмжээнд эрүүл аюулгүйн орчны шаардлагыг xангасан сургууль байдаг юм уу.
Ер нь бол xүүxдүүдийн сургуулийн орчин, суралцаx нөxцөл xүнд байгаа шүү дээ. Ерөнxий сайд асан Л.Оюун-Эрдэнийн xүүxэд Лондонд сурдаг гэсэн.
Тэнд соёлын яам төсвийн мөнгөөр xөлбөмбөгийн багаар сурталчилгаа xийлгэсэн гэсэн.
Гэтэл Монголд олон улсын стандартын шаардлага xангасан xөлбөмбөгийн талбайтай сургууль байдаг юм уу.
БНСУ, БНXАУ, Япон Улсын бүx сургуулийн гадаа стандартын шаардлага xангасан xөлбөмбөгийн талбай байдаг. Сургуулийн xүүxдийн xоолны чанар гээд аваx юм байна уу.
Японд гэxэд xамгийн аюулгүй орчин бол сургуулийн орчин. Тэнд сургуулийг xамгийн сайн барилгын материалаар барьдаг. Манайд эсэргээрээ дарга нарын бизнесс болсон.
Бид нар үр xүүxдүүддээ ингэж л xанддаг" гэжээ.
