m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
6 цагийн дараа
248
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга нам бус, аль нэг намд үйлчилдэггүй, ерөнхийлөгчийн сонгуульд дэвшдэггүй байя

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Бид хамтдаа олон намын тогтолцоо руу шилжлээ. Гурав дахь спикер дээр гацаж байгаа шалтгааныг та бүхэн мэдэж байгаа. УИХ-ын даргаар сонгогдсон хүн 2027 оны сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж магадгүй гэдэг дээр л гацаад байна. Ингэвэл дахиад л гурав дахь спикерийг огцруулна. УИХ-ын даргаас ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлаа хангана гэдэг бусад таван намдаа тэгш бус хандана гэсэн үг. Иймээс улс төрийн намуудын өмнө ярьж байсанчлан дараагийн хүнээ эвгүй байдалд оруулахгүйн тулд нам бус болгоод УИХ-ын дарга гэх албан тушаалыг спикер болгоод сонгодог зүйл рүү нь явуулах хэрэгтэй. Одоо УИХ-ын даргад нэр дэвшигчид шуналаа татаад, маргааш гарах эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд одоо хамтдаа сонгодог парламентын засаглалаа дахин нэг алхая.

Тэр хүн нам бус байг. Аль нэг намд үйлчилдэггүй, ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихгүй байя. 

Аль нэг намын бүлгийн хурлаас чиглэл авдаггүй байж бусад таван нам тэр хүнд итгэнэ. Ерөнхий сайд бүтэц, томилгоогоо хэрхэн хийхээс хамаарч хэр удаан настай байх нь хамаардаг. Би дөрвөн жил гаруй хугацаанд ажиллахдаа нэлээдгүй сорилт давсан. Намайг илүү олон сайдтай ажилласан гэж шүүмжилдэг байсан. Миний хувьд цар тахлыг эрсдэл бага даван туулахын тулд, илүү хүчтэй засаглалтай байхын тулд олон сайдтай ажилласан. Би 126 гишүүнтэй парламенттэй 10 сар ажилласан. Хамтарсан ЗГ байгуулаад "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц"-ыг бүрэн шийдсэн. Үүний ард гацсан байсан Гашуунсухайтын хил холболтын төмөр замыг хоёр улсын хооронд бүрэн шийдсэн.

Г.Занданшатар дарга ЗГ байгуулаад өмнөхөө үгүйсгэсэн улс төртэй, Б.Энхбаяр гэдэг ганц дүртэй 10 сар явлаа. 10 сар дотор яг юу болов. Яг юу шийдэгдсэн бэ. Юу ч шийдэгдээгүй. Харин ч шийдэгдсэн бүх зүйл ухарсан.

Н.Учрал ерөнхий сайдад бүх боломж бий. Хэнтэй ч үл хуваалцах өөрийн бүрэн эрх түүнд бий. Үүн дээр өөрийнхөөрөө байж чадвал түүхэн ерөнхий сайд байна. Байж чадахгүй бол утсан хүүхэлдэй болно" гэлээ.