m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
6 цагийн дараа
205
Х.Булгантуяа:Хууль хүчнийхнийг татан оруулж байгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлт

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Парламентын ардчиллаа бэхжүүлж чадахгүй бол таван намын төлөөлөл оруулаад ямар хэрэг байгаа вэ. 126 гишүүний 58 дээр бусад намын төлөөлөл болгосныг хүндэтгэх ёстой. 

 УИХ-ын дэд дарга би УИХ-ын эрхийг авсан юм уу, сонгуульд манюпляц хийх аргаар 126 төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд халдсан юм уу. Энэ асуудал дээр ЗГ огцруулах бичиг санаачилсан гээд П.Сайнзориг хилийн хоригтой, Э.Болормаа гишүүн дээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Засгийн газар огцруулах асуудалд тухайн үед дандаа шинээр сонгогдсон гишүүд гарын үсэг зурсан нь ерөнхий сайдын эрхэд халдсан болсон. МАН олонхи болсноор ерөнхий сайдаа томилох эрх нь үүсч байна. Нөгөө талаар шинэ гишүүдээс санал санаачилга гаргах, ерөнхий сайддаа үгээ хэлэх боломжтой гэж бодож байна. Гэтэл хуралдаан даргалсны төлөө УИХ-ын эрхийг хууль бусаар авна гэж юу байхав дээ. АН олонхи байхдаа ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж л байсан. Тэглээ гээд хууль хүчнийхнээ татан оролцуулаагүй.

Одоо хууль хүчнийхнийг татан оруулж байгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлт. 

Бид тайван амгалан ажлаа хиймээр байна. Өөрсдийн хийж чаддаг салбарынхаа ажилд анхаармаар байна. Дээд шүүхэд бүртгэлтэй намын дүрмийн дагуу гишүүнчлэлээс хасах түдгэлзүүлэх харилцаа нарийн байдаг. Хяналтын ерөнхий хороо намаас хасах хасахгүй эцсийн шийд гаргана" гэлээ.