

УИХ-ын гишүүн А.Ундраа мэдээлэл өглөө. Тэрээр "Монголын ногоон нам 20-р их хурлаа хийж, дүрмээ шинэчлэн баталлаа. Шинэчлэн баталсан дүрмээ дээд шүүхэд өгч, улс төрийн намын даргаар УИХ-ын А.Ундраа миний бие сонгогдлоо. Монголын ногоон нам, Монгол үндэсний ардчилсан нам хамтран Үндэсний эвсэл байгуулсан. Монголын ногоон нам нь Үндэсний эвслийн нэг хэсэг нь ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай. Ногоон намын эрхэмлэх зүйл нь ногоон хөгжлийг эрхэмлэх, эрүүл цэвэр орчинд ажиллаж амьдрах орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Миний бие УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдон ажиллаж байна. 2020-2024 онд гишүүн биш байх хугацаандаа Монголын ногоон барилгын хүрээлэнгийн захирлаар ажиллаж, ногоон барилгын үндэсний зэрэглэлийг ахалж ажилласан. Үндэсний эвслийн зүгээс улсын тогтвортой байдал, эрч саарахгүй ажиллах зорилготой.
Монголын ногоон нам Үндэсний эвслийн бүрэлдэхүүн хэсэг. Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр. Н.Номтойбаяр даргын удирдлага дор бид ажиллана" гэлээ.
