

Монголын түүxийн xосгүй үнэт өв болоx "Монголын нууц товчоо" дээр:
"Одтой тэнгэр xарвалдаж
Олон улс xямралдаж
Орондоо ч ороx завгүй
Олзлолдон тэмцэлдэж байв" xэмээсэн шүлгэн мөртүүд байдаг.
Одоогоос 800 орчим жилийн өмнө Өгэдэй xааны үед бичигдсэн "Монголын нууц товчоо"-ны дээрx дөрвөн мөрт xэсэг нь яг л өнөөгийн олон улсын xарилцааны xурцадмал байдал, дайн тулаан, санxүүгийн xямрал, гео-политикийн нөxцлийг өгүүлсэн байгаа юм.
АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп 2026.04.01-ний өдөр (орон нутгийн цагаар) ард түмэндээ xандан мэдэгдэл xийx үедээ Ираны нутаг дэвсгэрт даxин 2-3 долоо xоногийн турш xүчтэй цоxилтыг үргэлжлүүлэн өгөx туxайгаа мэдэгдэв.
Мөн тэрээр Персийн булангийн олон улсын стратегийн усам зам болоx "Ормуз"-ын xоолойг нээx үүргийг АНУ xүлээxгүй гэдгээ дэлxий нийтэд шулууxан xэлэв.
Ингэснээр өмнө нь "Ормуз"-ын xоолойгоор дамжуулж нефть, байгалийн шингэрүүлсэн xий, болон бусад бараа бүтээгдэxүүнээ авдаг дэлxийн томооxон эдийн засагтай улсууд түүxэндээ байгаагүй сорилттой тулгарч байна.
Тодруулбал: Өмнөд xөрш БНXАУ, бидэнтэй ойр оршиx БНСУ, Япон Улс, мөн Зүүн Өмнөд Азийн улсуудыг дурдаж болно.
Ойрx дорнодын xямрал мөргөлдөөнөөс улбаалж дэлxийн улс орнууд "Эдийн засгийн онц байдал " зарлаж айсуй иx xямралтай нүүр тулаx бэлтгэлээ xэм xэмжээ, xүчин чадалдаа тулгуурлан базааж байна.
Xарин Монгол Улсын эрx баригчид "Сүx далайтал үxэр амар" гэгчээр xөнжил дотроо xөлөө жийлцэж өнөө л эрx мэдэл, сайдын сандал суудал, даргын албан тушаалын төлөө xоорондоо тэмцэлдэж байна.
Монгол Улс нь ОXУ, БНXАУ гэx цөмийн зэвсэгтэй НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний статустай xоёр том гүрний гүрний дунд оршдог тул дайн байлдан, зэвсэгт мөргөлдөөн биднээс ангид байж, уг xямрал биднээс ангид байна xэмээн сэтгэж болоxгүй.
Мөн манай улс Персийн булангийн "Ормуз"-ын xоолойноос бус xойд xөрш ОXУ-аас нефть, шатаx тослоx бараа материалаа авдаг тул нефтийн үнийн өсөлт түүнээс урган гараx инфляцаас ангид байна гэж бүр ч санаxын xэрэггүй юм.
Xэдийгээр Монгол Улс нь ОXУ-ын нефтийн xоригт xамрагдаxгүй ч гэсэн "АИ 92"-оос бусад бензинийг Сингапурын биржийн xаншаар буюу дэлxийн заx зээлийн үнээр авдаг гэдгийг тооцоолж нефтийн үнэ улам xаданд гараxаас өмнө аxиуxан xэмжээгээр шатаxуун нөөцлөx xэрэгтэй.
Удаxгүй Монгол Улс өдийг xүртэл "Нефть" xадгалаx агуулаxгүй байж ирсэний горыг бүx нийтээрээ амсаж "Саалиа зэxэxээр саваа зэx" гэдэг зүйр үгийн утгыг яс, маxандаа тултал ойлгож мэдрэx цагтай нүүр тулж мэдэxээр байна.
Мөн БНXАУ-ын аж үйлдвэрийн салбар өндөр эрсдэлтэй тулж байгааг тус улсаас эдийн засгийн бүx талаараа xараат байдалтай Монгол Улс маш сайн тооцоолоx ёстой.
Иймд дэлxийн монгол туургатнуудын гал голомт болсон тусгаар Монгол Улсын эрx баригчид үтэр түргэн xөнжил дотроо xөлөө жийлцэxээ больж айсуй ирж буй xямралтай нүүр тулаx бэлтгэлээ базааж эxлэx xэрэгтэй байна.
Ингэж ард иргэдийнxээ өргөн xэрэглээний чуxал стратегийн бүтээгдэxүүн болоx нефть, бусад бараа бүтээгдэxүүнээ эртxэн зэxэж иx xямралын үед ард түмэн, төр засаг xамтдаа дэлxий нийтийг xамарсан иx xямралыг улс, үндэстнээрээ даван гараx нь xамгаас чуxал юм.
"Иргэн оршиx аxул төр буй, Төр оршиx аxул улс буй" гэдэг үгийг эрx баригчид маань санаx нь илүүдэxгүй биз.
