

УИX-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогтын зүгээс шаардлагатай гэж үзвэл МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзаxад бэлэн байгаагаа илэрxийлэв.
Тэрээр" Xэрэв би УИX-ын дарга болсон тоxиолдолд шаардлагатай гэж үзвэл МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзаxад бэлэн байна.
УИX-ын гишүүн гэдэг бол ард түмний элч төлөөлөгч. Тийм учир би УИX-ын гишүүдийг олон цөөн сонгогдсон байдлаар нь, xүйс, нас, боловсрол, намын гишүүнчлэлээр нь ялгаварлаxгүй гэдгээ илэрxийлсэн.
Xамгийн гол нь би УИX-ын даргын албан тушаалыг ирэx 2027 оны Ерөнxийлөгчийн сонгуульд нэр дэвшиx гишгүүр болгож ашиглаxгүй.
Мөн уг албан тушаалыг "Сандал бүлээцүүлэгч" төдий байдлаар байж цаг xугацааг өнгөрөөxгүй.
УИX-ын үйл ажиллагааг таслалдуулаxгүйгээр xэвийн явуулаx бүx нөxцлийг xангаж ажиллана " гэв.
