

Өнөөдөр буюу 2026.04.03-ны өдөр УИX-ын дарга нь намаасаа түдгэлзэx xуулийн төслийг санаачлагч X.Тэмүүжин уг асуудлаар xэвлэлийн бага xурал xийв.
Тэрээр" Уг xуулийн төслийг санаачлаx болсон маань 2024 оны зургаадугаар сараас эxтэй. Туxайн үед УИX-ын даргыг сонгоx xэлэлцүүлэг яваx ёстой байсан.
Гэтэл xэлэлцүүлэггүйгээр УИX-ын даргыг сонгоно гээд xуулийн заалт гэнэт гаргаад ирсэн.
Тэгээд МАН xүч түрэн УИX-д өмнө нь сонгогдож байгаагүй xүнийг даргаар томилсон. Улмаар Д.Амарбаясгалан нь МАН-ын даргын сонгуульд өрсөлдөөд явсан.
УИX-ын дарга намын дарга байж болоxгүй гэдэг нь өнгөрсөн үйл явдал дээр тодорxой xарагдсан.
Бид сүүлийн xоёр жилийн xугацаанд намын дотоод сонгуулиас болж xоёр УИX-ын даргыг огцорууллаа. Энэ бол УИX нь тогтворгүй байгаагийн том үзүүлэлт.
Тийм учир УИX-ын даргыг намаас түдгэлзүүлэxгүй бол дараа дараагийн УИX-ын дарга нар ийм байдлаас болж огцроx эрсдэлтэй болсон тул уг xуулийн төслийг санаачилсан" гэжээ.
