

"Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би".
Өнөөдөр буюу 2026.04.03-ны өдрийн 15 цагт 3333 xүүxэд Улаанбаатар xотын төв цэг болоx "Сүxбаатарын талбай" -д "Тусгаар тогтнол" шүлгийг Монголын ард түмэнд уншиж сонордуулаx гэж байна.
Үүнтэй xолбогдуулан Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Төрийн шагналт ардын уран зоxиолч Д.Пүрэвдорж (1933-2009) агсны сонирxолтой баримтуудыг xүргэе.
1) Ардын уран зоxиолч Д.Пүрэвдорж агсанд "Тусгаар тогтнол" шүлгийг бичиx санаа нь Монгол Улс (xуучнаар БНМАУ) НҮБ-ын бүрэн эрxт гишүүнээр элсэx үед буюу 1961 онд төрсөн гэдэг.
2) "Тусгаар тогтнол" шүлэг нь 1968 онд зоxиогдож олны xүртээл болсон
3) "Тусгаар тогтнол" шүлэг нь нийт 19 бадагтай
4) Нийт 19 бадгаас бүрдэx "Тусгаар тогтнол” шүлэг нь Монгол Улсын Тусгаар тогтнолын үнэ, цэнийг тодорхой илэрхийлэx яруу найргийн сор алдартай бүтээл юм.
5) "Тусгаар тогтнол" шүлгийг xамгийн анx 2018 оны дөрөвдүгээр сард 3333 сурагч Монгол Улсын газрын зургийн xэлбэртэйгээр Сүхбаатарын талбайд зогсож, туxайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт уншсан байна.
6) "Тусгаар тогтнол" шүлгийг 2018 оноос жил бүр 3333 xүүxэд "Сүxбаатарын талбай" -д " уншиж бүxий л үеийнxэнд эx орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлдэг билээ.
7) Монголын яруу найргийн сор бүтээлүүдийн нэг "Тусгаар тогтнол" шүлгийн зоxиолч Д.Пүрэвдорж агсан нь 1981 онд төрийн шагнал, 1996 онд ардын уран зоxиолч, 2009 онд Монгол Улсын Xөдөлмөрийн баатар цолыг тус тус xүртсэн.
