
Ерөнхий сайд асан Г.Занданшатар “Оюутолгой” компанид ус бохирдуулсны төлбөрөө төл гэсэн хатуу шаардлага тавьсан. Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй байгаа юм. Гэтэл УИХ Г.Занданшатарыг огцруулсны дараачаас тус компанийн зүгээс ус ашигласантай холбоотой мэдээлэл түгээж, ашигласан болон бохирдуулсан гэх хоёр өөр ойлголтыг зориуд хутгаж олон нийтийг төөрөгдүүлэх замаар хариуцлагаас зайлсхийхийг оролдож байна гэж Усны газрын дарга З.Батбаяр шүүмжиллээ.

Тэрбээр хэлэхдээ “Банкууд хүртэл ус бохирдуулсны төлбөр төлж байхад хамгийн их ус хэрэглэдэг 10 компанийн нэг болох “Оюутолгой” энэ хариуцлагаас зугтаж байгаа нь шударга бус явдал. Дахин хэлье. Ерөнхий сайд асан Г.Занданшатар тус компаниас ус ашигласны биш БОХИРДУУЛСНЫ төлбөр нэхсэн” гэжээ.
