

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлыг хамтран тодорхойлох зорилгоор хороодын хамтарсан багийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” хамтарсан багийн хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Бат-Оргил хөтлөн явуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Прокурор, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс зэрэг чиг үүргийн байгууллагуудын 150 гаруй хамтарсан багийн гишүүд санал солилцон үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ хэлэлцэн тогтсноороо ач холбогдолтой хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

