

МАН-ын УЗ хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хуралдаж, Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал кабинетийн сайд нарын нэрийг танилцууллаа. Өнөөдөртөө багтааж УИХ-д уншиж, танилцуулан томилох юм байна.
Шинээр бүрдэх Засгийн газарт
-Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
-Шадар сайд Н.Номтойбаяр
-Шадар сайд Т.Доржханд
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр
-Сангийн сайд З.Мэндсайхан
-Боловсролын сайд Л.Энх-Амгалан
-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
-Эрчим хүчний сайд Б.Найдлаа
-Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
-Эрүүл мэндийн сайд Э.Батшугар
-Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Идэрбат
-Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номин
-Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ж.Алдаржавхлан
-Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Бат-Эрдэнэ
-Батлан хамгаалахын сайд Д.Батлут гэсэн бүрэлдэхүүнээс бүрдэж байна.
