Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
132
Ж.Энхбаяр: УИХ бүрэн болж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах бололцоо бүрдэж байна

Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяраас тодрууллаа. 

Тэрээр, Жоохон цаг алдлаа. УИХ бүрэн боллоо. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах бололцоо бүрдэж байна. Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор төсөв санхүүгийн тодорхой хүндрэлүүд бодитой бий болж байгаа. Энэ сорилтыг зайлшгүй даван туулах болсон. Хэрхэн даван туулах вэ гэх хариу арга хэмжээний төлөвлөгөө, шаардлагатай хууль эрх зүйн бодлогын өөрчлөлтийг бэлдсэн байгаа. Үүнийгээ Засгийн газрын анхны хуралдаан дээр танилцуулна.

Одоо хэрэгжиж байгаа төсвийн хуулиар бид хямралыг даван туулах хэцүү. Салбар хооронд зохицуулалт хийх, үнийн өсөлт, зарим салбарт яаралтай НӨАТ болон гаалийн татвар тогтоох, нэмэх, зохицуулах, салбар хооронд хөрөнгө шилжилт хийгдэх зарим төсөл хөтөлбөрийг зогсоох, заримыг нь тэргүүн эгнээнд гаргах гэх мэт зохицуулалт заавал хийгдэнэ. 

Шууд дамжуулалт: