Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
244
Э.Батшугар: Эмнэлэгт очоод оочирлох биш хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ авах ёстой

Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас тодрууллаа.

Тэрээр, Бид бүгдээрээ эрүүл мэндийн салбарын үйлчлүүлэгч нар. Эхний ээлжид эмнэлэг төвтэй биш хүн төвтэй салбар байх ёстой гэж харж байна. Эмнэлэгт очоод оочирлох биш хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ авах ёстой.

Манай улс 10 мянган хүнд оногддог орны хэмжээгээрээ эхний 10-т ордог. Гэвч өвөл бүр хүүхдүүд коридорт хэвтэж байдаг. Энэ бүхнийг сууриар нь харна. 

Хоёрт, эмч нарын цалин болон эрүүл мэндийн даатгалын сан байна. Санхүүч, эдийн засагч хүний хувьд санхүүгийн дата анализ хийнэ. Углуургаар нь харж хаана алдагдалтай байгаа, юу болохгүй байгааг харж илүү хүртээмжтэй болгохын төлөө ажиллана. 

Гуравт, Эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байгаа нэг төгрөгийг ч монгол хүний эрүүл мэндийн төлөө зарцуулахад ажиллах болно. 

Шууд дамжуулалт: