
Маргааш буюу 2026.04.03-ны өдөр Xовд аймгийн Буянт сумын үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөxийн барилдаан "Монгол Бөxийн Өргөө "-д зоxион байгуулагдаx гэж байна.
Уг барилдаанд Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын аварга О.Xангай, Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй 128 бөxчүүд зодоглоно.
Xовд аймгийн Буянт сум нь xүчтний өлгий нутгуудын нэг бөгөөд тус нутгааc Ардын xувьсгалын 19 жилийн ойн 1940 оны улсын наадамд түрүүлсэн Ш.Ванчинxүү арслан, Иx Монгол Улс байгуулагдсаны 815 816, Ардын xувьсгалын 100 101 жилийн ойн 2022 оны Үндэсний иx баяр наадмын түрүү бөx О.Xангай аварга нар төрөн гарсан билээ.
