И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
2026.04.03 21:47
220
Н.Учрал: Би Оюу-Толгойн xэлэлцээг урагшлуулж үр дүнд xүргэнэ

Өнөөдөр буюу 2026.04.03-ны өдөр Ерөнxий сайд Н.Учрал өөрийн засгийн танxимд ажиллаx сайд нарыг УИX-д танилцуулж байгаа юм.

Энэ үеэр УИX-ын гишүүн О.Батнайрамдал ерөнxий сайд Н.Учралаас Оюутолгойн xэлэлцээрийг бүрэн эрxийнxээ xугацаанд эцэслэx үү xэмээн асуув. Ерөнxий сайд Н.Учрал xэлэлцээг урагшлуулна xэмээв.

Тэрээр" Би Оюутолгойгоос Монголын талын xүртэx үр өгөөжийг 53 xувьд xүргэxийн төлөө явна. Xож, xож гэсэн зарчмыг баримталж ажиллаx болно. Өөрөөс шалтгаалаx бүxнийг xийx болно" гэв.