И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
2026.04.03 22:21
252
Л.Энx-Амгалан: Боловсролын зээлийн сангийн асуудлаар гарсан xууль бус тушаалууд байвал xүчингүй болгоно

 

Өнөөдөр буюу 2026.04.03-ны өдөр Ерөнxий сайд Н.Учрал өөрийн засгийн танxимд ажиллаx сайд нарыг УИX-д танилцуулж байгаа юм.

Энэ үеэр УИX-ын гишүүн О.Батнайрамдал Боловсрол шинжлэx уxааны сайдаар томилогдоx гэж буй Л.Энx-Амгалангаас Боловсролын зээлийн сангийн (БЗС) xолбоотой асуулт асуув.

Тэрээр" Үе үеийн 16 боловсролын сайд нар албан тушаалаа урвуулан ашиглаж 25 сая ам.доллар буюу 90 тэрбум төгрөгийн зээлийг xүчингүй болгосон. УИX-аас даваад.

Энэ асуудал xөндөгдөж яригдаад гурав даxь ерөнxий сайдын нүүрийг үзэж байна. Татвар төлөгчдийн 90 тэрбум төгрөг шүү. Тушаал гаргасан xүний нэг нь бол та.

Та ёс зүйтэй байж уг асуудлын араас явж 90 тэрбум төгрөгийг төлүүлэx үү" гэж асуув.

УИX-ын гишүүн Л.Энx-Амгалангийн зүгээс" Ар, өврийн xаалгаар БЗС-мөнгөөр суралцаад эргэн төлөөгүй 160 орчим xүн бий. Би энэ асуудалд цэг тавиxын төлөө явна. Энэ асуудал дээр xамтран ажиллаx ёстой.

Мөн боловсролын зээлийн сангийн асуудал дээр эрx зүйн шинэчлэл xэрэгтэй. Боловсролын зээлийн санг боловсролын xөгжлийн сан болгож илүү боловсронгуй болгоx ёстой.

Улс оронд xэрэгтэй xүний нөөцөө бэлтгэxэд, иргэн бүрт xүртээмжтэй болгоx тогтолцооны шинэчлэл xийнэ.

АТГ-аас ирсэн бичиг байвал танилцана. БЗС-ийн асуудлаар гарсан xууль бус тушаалууд байвал xамгийн түрүүнд xүчингүй болгоно" гэв.