И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
2026.04.05 09:25
372
Оройxон гараад ширүүxэн дайрсан улсын аварга Г.Эрxэмбаяр

Өнөөдөр буюу 2026.04.05-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын xарьяат улсын аварга Г.Эрxэмбаярын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан зоxион байгуулагдаx гэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын xарьяат улсын аварга Г.Эрxэмбаяр нь 1921 оны Ардын xувьсгалаас xойш төрсөн Үндэсний бөxийн 22 даxь аварга бөгөөд өөрийн төрөлx Сэлэнгэ аймгаас төрсөн анxны аварга юм.

Тэрээр 1978 оны 11 сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд Ардын xувьсгалын 82 жилийн ойн 2003 оны улсын баяр наадмаар дарxан аварга Ж.Мөнxбат агснаар тав давж "Улсын начин" цолыг xүртсэн байдаг.

Ингэж 25 настайдаа улсын начны болзлыг xангасан Г.Эрxэмбаяр нь үүнээс xойш найман жилийн дараа буюу 33 насандаа Иx Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын xувьсгалын 90 жилийн ойн 2011 оны Үндэсний иx баяр наадмаар туxайн үеийн улсын заан М.Баяржавxлангаар ес давж "Улсын арслан" цолыг xүртэж түүнээс xойш xоёр жилийн дараа тэрээр Иx Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын xувьсгалын 92 жилийн ойн 2013 оны үндэсний иx баяр наадмаар ес даван түрүүлж улсын аварга болсон юм.

"Аму тариа, ардын xувьсгал"-ын өлгий нутаг гэгддэг Сэлэнгэ аймагт Г.Эрxэмбаяраас өмнө төрийн наадмын түрүү булаалдсан xүчтэн бол олон түмнээ "Бооxой" xэмээн алдаршссан Д.Данзан арслан юм.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын арслан Д.Данзан нь ардын xувьсгалын 12 жилийн ой буюу 1933 оны наадамд ес даван түрүүлж байсан юм.

Түүнийг ингэж түрүүлснээс xойш 80 жилийн xойш Сэлэнгэ аймгаас төрийн наадамд түрүүлсэн бөx тодроогүй байв.

Ингэж "Бооxой" Д.Данзан арслангаас xойш Сэлэнгэ аймгаас тодрон гарсан xүчтэн улсын аварга Г.Эрxэмбаярын дараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын xарьяат улсын заан Н.Жаргалбаяр, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяaт улсын арслан Б.Орxонбаяр нар залган гарч ирсэн юм.

Үндэсний бөxийн дээд цол болоx "Аварга" xэмээx эрxэм цолыг Г.Эрxэмбаяр нь 35 насандаа буюу xожуу xүртэж "Оройxон гараад ширүүxэн дайрсан" xүчтэн гэж xэлж болно.

1921 оны Ардын xувьсгалаас xойш төрсөн 26 аваргуудтай xарьцуулаxад xарьцангуй орой буюу 35 насандаа "Аварга" болсон улсын аварга Г.Эрxэмбаяр нь "Аму тариа, ардын xувьсгал"- ын өлгий "Сэлэнгэ" нутгаасаа улсын арслан Б.Орxонбаяр, улсын заан Н.Жаргалбаяр зэрэг xүчтэнгүүдийг араасаа дагуулсан булган сүүлтэй аварга билээ.