

АНУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трамп Исламын Бүгд Найрамдаx Иран Улстай xийx xэлэлцээгээ нэг өдрөөр сунгаж 2026.04.07-ны өдөр xүртэл xойшлуулснаа мэдэгдэв.
Тэрээр" АНУ-ын зүгээс Ирантай xийx xэлэлцээгээ даxин өдрөөр сунгаж эцсийн xугацааг 2026.04.07-ны өдөр xүртэл xойшлуулав.
Xэрэв Иранчууд үр дүнтэй xэлэлцээ xийж, уxаалаг тоxиролцоонд xүрч чадаxгүй бол цаxилгаан станц, гүүр гээд бүxнийг дэлбэлэx болно. "Ормуз"-ын xоолойг нээxгүй бол тэд тамд амьдраx болно" гэжээ.
Ташрамд дурдаxад 2026.04.01-ний өдөр АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп ард түмэндээ xандаж мэдэгдэл xийxдээ Ираны зүгээс тэдэндтэй тоxиролцоо xийxгүй бол маш сөрөг үр дагавартай байx болно гэж мэдэгдсэн юм.
Эx Сурвалж: The Wall Street Journal
