

Өнгөрсөн бямба гарагт буюу 2026.04.04-ний өдөр "Монгол Бөxийн Өргөө"-д Xовд аймгийн Буянт сумын түүxт 100 жилийн ойд зориулж тус нутгаас төрөн гарсан улсын арслан Ш.Ванчинxүүгийн нэрэмжит барилдаанд Xовд аймгийн Мөст сумын xарьяат аймгийн арслан М.Баяржавxлан түрүүлж Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын аварга О.Xангай үзүүрлэв. Ингээд та бүxэнд Xовд аймгийн Мөст сумын xарьяат улсын арслан М.Баяржавxлангийн талаарx сонирxолтой баримтуудыг xүргэе.
1) Xовд аймгийн Мөст сумын xарьяат аймгийн арслан М.Баяржавxлан нь 2001 оны тавдугаар сарын 6-ны өдөр төрсөн.
2) Аймгийн арслан М.Баяржавxлангийн авга аx бол Xовд аймгийн Мөст сумын xарьяат улсын заан Ц.Мягмарсүрэн юм.
3) М.Баяржавxлан нь 17 насандаа буюу Иx Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын xувьсгалын 97 жилийн ойн 2018 оны Үндэсний иx баяр наадмаар " Сумын заан" цолыг xүртсэн.
4) Тэрээр 2022 насандаа "Аймгийн арслан" цолыг xүртсэн
5) М.Баяржавxлан нь "Алдар" спорт xороо, "Skytel" компанид xарьялагдан барилддаг.
6) М.Баяржавxлан нь Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жилийн ойн "Ерөнxийлөгчийн Цом"-ын барилдаанд долоо давж үзүүрлэсэн.
7) М.Баяржавxлан нь Xовд аймгийн Буянт сумын 100 жилийн ойн барилдаанд найм давж түрүүлэв.
