m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
6 цагийн дараа
97
ОБЕГ: 7 иргэний амь нас аварч, утаажилтын бүсээс 286 иргэнийг гаргажээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт  нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 121 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.  Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 286 иргэнийг гаргажээ.  
 
Нийт дуудлагын 95 нь обьектын гал түймэр, 11 нь ой, хээрийн түймэр, 4 нь шар усны үер, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.