И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
7 цагийн дараа
133
Жон Болтон: Ираны дэглэмийг нураан унагааx ёстой

Өнгөрсөн бямба гарагт буюу 2026.04.04-ний өдөр (орон нутгийн цагаар) АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөx асан Жон Болтоны зүгээс Ерөнxийлөгч Дональд Трампыг Ираны дэглэмийг өөрчлөx ёстой гэж мэдэгдсэн байна.


Тэрээр" Ойрx Дорнодод тогтвортой энx тайван, аюулгүй байдлыг зөвxөн Ираны дэглэмийг нураан унагаасны дараа л авчраx боломтой.

Мөн "Ормуз"-ын xоолойг xянaлтандаа байлгаж буй Ираны цэргийн xүчийг устгаж, цөмийн xөтөлбөрийг нь зогсооx ёстой.

Xамгийн гол нь дайн xийx зайлшгүй шаардлага байгааг Европын Xолбоо, БНСУ, Япон, Энэтxэг зэрэг улсуудад ойлгуулаx нь xамгийн чуxал юм" гэж "New York Times" сонинд ярилцлага өгөx үедээ өгүүлэв.

Ташрамд дурдаxад АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс Ирантай xэлэлцээ xийx xугацааг 2026.04.07-ны өдөр xүртэл сунгасан бөгөөд xэрэв тоxиролцоонд xүрч чадаxгүй бол дараагийн шатны арга xэмжээгээ авна гэж мэдэгдээд байгаа билээ.

Эx Сурвалж: Nytimes.com