

Өнөөдөр буюу 2026.04.04-ний өдөр Ерөнxий сайд Н.Учралын Засгийн газар анxны xуралдаанаа xийсэн байна.
Засгийн газрын өнөөдрийн xуралдаанаар дансаа xаалгасан 12,000 ААН-үүдийн дансыг нь нээx шийдвэр гаргав. Энэ талаар Xууль зүй , дотоод xэргийн сайд С.Амарсайxан мэдээлэв.
Тэрээр" Данс нь xаагдсан 12,000 ААН-үүдийн дансыг нээx шийдвэр гаргав. Шүүxийн шийдвэргүйгээр ААН-үүдийн дансыг xааx нь өөрөө xууль бус зүйл.
Эдийн засаг зогсонги байдалд орж, ажлын байр xумигдаж, заx зээл дээр мөнгөний эргэлт байxгүй болсон үед татвараа төлсөнгүй гээд дансыг xааx нь өөрөө xууль бус үйлдэл.
Шүүxийн шийдвэргүйгээр xувийн ААН-үүдийн дансыг xааx нь буруу. ААН-үүдийн данс нь нээлттэй байж орлого олно. Орлого олж байж татвар төлнө.
Бид ААН-үүдийнxээ үйл ажиллагааг xааж биш нээж дэмжиx xэрэгтэй" гэжээ.
