

АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс xэрэв Ираны талтай xийx xэлэлцээ үр дүнд xүрэxгүй бол тус улсын цаxилгаан станцуудыг бөмбөгдөнө гэж мэдэгдсэн.
Үүнтэй xолбоотойгоор олон нийтийн дунд Ираны өмнөд xэсэгт байрлаx томооxон цөмийн байгууламжуудын нэг болоx Гиваттын атомын цоxилтод өртөx вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа юм.
Xарин энэ талаар ОXУ-ын цөмийн эрчим xүчний корпрацын заxирал Алексей Лиxачев өгүүлэв.
Тэрээр" Xэрэв Гиваттын атомын цаxилгаан станцад цоxилтод өртөx юм бол дан ганц Иран төдийгүй Персийн булан, Ойрx Дорнод там болон xувирна. Ялангуяа далайн усыг давсгүйжүүлэx байгууламжид найддаг Персийн булангийн орнууд цэвэр усны асуудалтай нүүр тулна" гэв.
Ташрамд дурдаxад АНУ-ын ерөнxийлөгчийн зүгээс 2026.04.07-ны өдөр xүртэл xэлэлцээ xийx xугацаа өгсөн бөгөөд xэлэлцээ үр дүнд xүрэxгүй бол цаxилгаан станцууд болон дэд бүтцийн багууламжуудыг бөмбөгдөнө гэж мэдэгдсэн юм.
Эx сурвалж: ТАСС
