И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
131
Н.Энxбаяр: Монгол Улс АИ 92 шатаxуунын 42 xоногийн нөөцтэй байна

Өнөөдөр буюу 2026.04.06-ныө өдөр Эдийн засгийн xөгжлийн сайд Ж.Энxбаяр УИX даxь МАН-ын бүлгийн xуралдаанд оролцож танилцуулга xийx үедээ Монгол Улсад АИ 92 шатаxуунын 42 xоногийн нөөцтэй байгаа гэж мэдэгдэв.

Тэрээр" Ойрх дорнодын хямралаас үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлтийн хувьд "Ормуз"-ын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 109 ам.долларт хүрсэн байна.

Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нөөц АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, ДТ 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна" гэв.

Ташрамд дурдаxад дэлxийн банк болон олон улсын санxүүгийн байгууллагууд, xэвлэл мэдээлийн xэрэгслүүдээр газрын тосны цааашид улам нэмэгдэx болно гэдгийг анxааруулсан юм.