И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
1114
Н.Мөнxнасан: "Монполимет" группын xаагдсан xоёр дансыг Ерөнxий сайдын шийдвэрийн дагуу нээнэ гэдэгт итгэж байна

Өнөөдөр буюу 2026.04.06-ны өдөр Ерөнxий сайд Н.Учрал данс нь xаагдсан 12000 гаруй ААН-үүдийн дансыг нээx шийдвэр гаргасантай xолбогдуулан "Монполимет" группын заxирал Н.Мөнxнасангийн зүгээс өөрийн компанийн xаагдсан xоёр дансыг нь нээнэ гэдэгт итгэж байгаагаа илэрxийлэв.

Тэрээр" Дансаа нээлгэе аа! Шинэ Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн хаагдсан данснуудыг нээх шийдвэр гаргасан байна.

Монцементийн xоёр данс хаалттай хэвээр байгаа ба Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу нээнэ хэмээн итгэж сууна.

Бид хуулийн дагуу татвараа цаг тухайд нь төлдөг, хариуцлагатай үйлдвэрлэл, ногоон хөгжлийг түүчээлэн салбартаа олон улсын сайн жишиг тогтоохын төлөө хичээн ажилласаар ирсэн үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч хамт олон юм. Бидний дансыг хаах ямар ч шалтгаан байхгүй.

Монцементийн хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т заасан татварын дэмжлэгийг 11 жилийн турш авч чадаагүй, энэ хугацаанд 14 удаа данс хаах мэдэгдэл авч, 2 удаа данснаас зөвшөөрөлгүй мөнгөн хөрөнгө татагдаж байсан тохиолдлууд бий.

Тасралтгүй данс хаах мэдэгдэл, дарамт шахалт ирсээр байсан ийм нөхцөлд арга буюу НӨАТ-ын илүү төлөлтөөс суутган тооцуулах хүсэлтийг гаргахад баталгаажуулах, систем хөгжүүлэх зэрэг 2 жил гаруй хугацаа мөн л зарцуулагдсан.

Энэ мэт хуулийн гажуудал нь Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих боломж бололцоог хааж буй бөгөөд цаашид батлагдах хуулиуд, татварын багц хуулийн шинэчлэлийг дорвитой бөгөөд аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болохуйцаар мөн хоорондоо уялдаатай хийгдэх нь нэн чухал байгааг шинэ засаг ойлгож ард иргэд аж ахуйн нэгжийнхээ төлөө Монголын засгийн газар баймаар байна" гэжээ.