Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
102
Агро экспо-2026 үзэсгэлэн боллоо

Хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарын олон улсын нэгдсэн үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийлээ./2026.04.03/

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож, хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, мөн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй бодлого, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, үг хэлэв. Ингэхдээ салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд технологийн шинэчлэл, инновац, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь чухал болохыг онцолсон юм.

Үзэсгэлэнд дотоодын болон олон улсын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд оролцож, газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуйн салбар дахь сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи, ухаалаг шийдлүүдийг танилцуулж байна. Ингэснээр салбарын оролцогчид харилцан туршлага солилцох, шинэ түншлэл бий болгох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломж нээгдэж байна.