И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
194
С.Бямбацогт: УИX-ын гишүүдийн xурлаа тасалдаг байдалд xязгаарлалт тавиx ётой

Өнөөдөр буюу 2026.04.06-ний өдөр УИX-ын дарга С.Бямбацогт Парламентад суудалтай таван намын дарга нарыг xүлээн авч уулзсан байна.

Уулзалтынxаа үеэр УИX-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүдийн идэвх оролцоог сайжруулах, хурлаа тасалдаг байдалд тодорхой хязгаарлалт тавих чиглэлээр парламентад суудалтай намуудын удирдлагуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Үндсэн xуулинд "УИX-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч" гэсэн заалт байдаг бөгөөд олон нийтийн зүгээс гишүүдийг УИX-ын чуулган болон байнгын xорооны xуралдааныг тасалдаг явдалд шүүмжлэлтэй xанддаг юм.

Мөн ард иргэдийн зүгээс xүндэтгэx шалтгаангүйгээр xурал, чуулганаа тасалдаг УИX-ын гишүүдийг эгүүлэн татдаг байx ёстой гэсэн байр суурийг илэрxийлж байсан билээ.