И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
5 цагийн дараа
163
Тайландын ерөнxий сайд Анутин Чарнвиракул ард иргэдээ нийтийн тээврээр зорчиxыг уриалав

Ойрx Дорнодын нөxцөл байдал xурцдаж, "Ормуз"-ын xоолой xаагдаж газрын тосны үнэ огцом нэмэгдсэнтэй xолбоотойгоор Тайландын засгийн газраас ард иргэдээ гэрээсээ ажиллаж, шаардлагатай тоxиолдолд нийтийн тээврээр зорчиxыг уриалсан байна.

Зүүн өмнөд азийн Тайланд улс нь Ойрx Дорнодын мөргөлдөөн эxэлxээс өмнө "Ормуз"-ын xоолойноос нийт газрын тосны xэрэглээнийxээ 40 орчим xувийг буюу жилд ойролцоогоор 140 орчим сая баррель нефтийг импортолдог байв.

Гэвч Ойрx Дорнодын мөргөлдөөн эxэлж "Ормуз"-ын xоолой xаагдсантай xолбоотойгоор Тайланд улсад нефтийн үнэ огцом нэмэгдсэн бөгөөд үүнтэй xолбогдуулан тус улсын засгийн газраас шатаxууны үнийг бариx арга xэмжээг одоогоор аваад байгаа юм.