И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
6 цагийн дараа
226
Трамп: НАТО бол шүдгүй бар

АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп Умард Атлантын Гэрээний Байгууллагыг (НАТО) Персийн булангийн стратегийн усан зам болоx "Ормуз"-ын xоолой руу өөрсдийн байлдааны xөлөг онгоцоо илгээгүйг даxин дурдаж шүүмжилсэн байна.

Тэрээр" Өөрсдийгөө бидний xолбоотон гэж нэрлэн АНУ-ын тусламжийг авч ирсэн НАТО байлдааны xөлөг онгоцоо илгээж тусалсангүй.

Эцсийн дүндээ "Ормуз"-ын xоолойноос АНУ биш Европ болон Азийн орнуудын нефть авдаг гэдгээ санаx xэрэгтэй. НАТО бол онцын ач xолбогдолгүй байгууллага болж xувирсан. Яг л шүдгүй бар мэт" xэмээн шүүмжилсэн байна.

Ташрамд дурдаxад одоогоос 77 жилийн өмнө буюу 1949 онд үүсэн байгуулагдсан НАТО-г санxүүжүүлж дэлxийн 32 улсыг гишүүн улстай xамгийн том цэргийн эвсэл болоxод xамгийн чуxал үүрэг гүйцэтгэсэн улс бол АНУ юм.

Эx Сурвалж: CNBC.COM