
Өнөөдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор өнгөрсөн нэгдүгээр улиралд ирсэн өргөдөл, санал гомдлыг шүүн хэлэлцэх юм байна. Үүн дотор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад холбогдох 45 гомдлыг хэлэлцэх юм байна.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа- Нара "Өвөрхангайн Арвайхээрээс, Баянгол дүүргээс, Сонгинохайрхан дүүргээс тус бүр гомсдон 3н иргэн яг нэг ижил үг өгүүлбэр, утга санаа, хуулийн үндэслэл ишлэн гомдсон байх нь хоржоонтой. Би ийм л өөрийн ухаангүй хүний гар хөл бологсдыг ТРОЛЛ гээд байгаа юм. Эдгээр гомдол гаргасан 48н иргэд 48-уулаа маргаашийн хуралд ил тод нэр нүүрээрээ өөрсдөд нь М.Нарантуяа-Нара гэдэг гишүүн ямар хор хохирол учруулсныг үндэслэл юмтайгаа ярих биз" хэмээн сошиал хуудсандаа бичжээ.
