m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2026.04.07 10:08
721
Л.Энх-Амгалан: Багш нарын цалинтай холбоотой тушаал бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно
 
Хувьсах зардлын тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт эвдэрсэн, дан ганц багшийн цалингаас гадна хувьсах зардлаараа багшийн цалингийн асуудлыг ажил хаялтгүйгээр шийдэх бүрэн боломж байсан хэмээн шинээр томилогдсон сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа мэдэгджээ. Тэрбээр "Хувьсах зардлынхаа тогтолцоог ойлгуулж чадаагүй. Энэнээс болж өнөөдөр татвар төлөгчдийн мөнгө 700-аас 800 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болчихсон сууж байна. Би сайдыг буруутгахгүй байна? Сайдыг мэдээллээр хангах ёстой, удирдлагаар хангах ёстой хүмүүс өнөөдөр яагаад ийм зоригтойгоор төсвийн хуулийг зөрчсөн бэ. 4 том хууль зөрчсөн. Засгийн газрын цалин нэмэгдүүлэх тухай тогтоолд 2026 оны төсөвтөө багтааж гэсэн үг өгүүлбэр байгаа. Тийм учраас цалинтай холбоотой зурсан энэ 2 тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ" гэжээ.