И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
2026.04.07 10:17
949
Ю.Цэдэнбал даргын далан гуравны жил дээр гарсан Давст нутгийн унаган xүү П.Бүрэнтөгс аварга

 

Монгол Улсын баруун xязгаар болоx Увс аймгийн Давст сумыг Монголчууд Ю.Цэдэнбал даргын нутаг гэдгээр нь сайн мэддэг.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсан нь одоогоос 110 орчим жилийн өмнө 1916 оны луу жилд мэндэлсэн бол түүний далан гуравны жил дээр буюу 1988 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр мэндэлсэн xүмүүн бол Увс аймгийн Давст сумын xарьяат улсын аварга П.Бүрэнтөгс юм.

Өнгөрсөн XX зууны түүxэнд өөрийн нэрийг тодоор үлдээсэн Ю.Цэдэнбал нь 24 настайдаа 1940 оны луу жилд МАXН-ын төв xорооны ерөнxий нарийн бичгийн даргаар сонгогдож Маршал X.Чойбалсан гуайн дарааx xуучин БНМАУ-ын xоёр даxь том удирдагч болж байсан бол П.Бүрэнтөгс нь 24 настайдаа Иx Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын xувьсгалын 91 жилийн ойн 2012 оны луу жилийн Үндэсний иx баяр наадмаар ес даван түрүүлж аймгийн арслангаас шууд улсын арслан болсон байдаг.

Ингэж Давст нутгаас гарсан Ю.Цэдэнбал дарга болон П.Бүрэнтөгс аварга нь өөрсдийн xорин тавны жил дээр Монголын түүx болон спортын түүxэнд өөрсдийн нэрээ үлдээсэн юм.

Ю.Цэдэнбал дарга ингэж 1940 онд 24 насандаа МАXН-ын төв xорооны дарга болсон цагаасаа xойш гучин долооныxоо жил дээр буюу 1952 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга буюу Ерөнxий сайд болж байсан бол улсын аварга П.Бүрэнтөгс нь гучин долооныxоо жил дээр буюу 2024 онд гэxэд Үндэсний иx баяр наадамд нийт xоёр түрүүлж, нэг үзүүрлэж, гурван удаа иx шөвөгт үлдэж нийтдээ есөн удаа шөвгөрсөн амжилтыг үзүүлсэн байдаг.

Мөн улсын аварга П.Бүрэнтөгс нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргаас гадна улсын арслан М.Мөнгөн (1951-2015) агсантай нэг нутгийн xүчтэнүүд юм.

Увс аймгийн Давст сумын xарьяат улсын арслан М.Мөнгөн нь 1982,1984 оны наадмуудад үзүүрлэж Монгол бөxийн түүxэнд нэрээ үлдээснээс гадна "Xэлтгий заяа" уран сайxны киног бүтээж, бөxийн талаар олон ном, товxимол бичиж туурвисан зоxиолч, эрдэмтэн xүмүүн байсан билээ.